Орон нутгийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоо, бусад төрлийн бүтээгдэхүүнээр хангах
“Алтай” хүнсний шинэ зах өнөөдөр /2023.02.09/ нээлтээ хийлээ. Шинээр нээгдсэн энэ зах нь иргэдийг хямд үнэтэй, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хангахаас гадна нэг дор 15 хүнд шинэ ажлын байр бий болгожээ.
Мөн орон нутгийн иргэд, тэр дундаа орон сууцны хороололд оршин суугаа иргэдэд хүнсний үйлчилгээг ойртуулснаар сүү сүүн бүтээгдэхүүн болон гурил, будаа, мах махан бүтээгдэхүүнийг баталгаат цэгээс, бөөний хямд үнээр, өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой болж байна.
Цаашид захын үйл ажиллагааг өргөтгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах гээд олон асуудлыг чухалчилах юм.
"Алтай" хүнсний зах нь Ховд аймгийн төвд байгуулагдсан 6 дахь хүнсний зах болж байгаагаараа онцлогтой.
ВИДЕО: