УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймагт ажиллаж байна



УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ сарын 09-ээс эхлэн Ховд аймагт ажиллаж эхэллээ.

Энэ удаагийн томилолтоор УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлах, ард иргэдтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах юм. 


Тэрбээр өнөөдөр /2023.02.09/ Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Ховд аймгийн тусгай чиг үүргийн байгууллагууд болох  Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчдын дунд явууллаа. 



Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль эрх зүйн газрын зөвлөхүүдийн албаны зөвлөх Ч.Батбямба  оролцож хуулийн төслийн талаар танилцуулав. 



Ш.Адьшаа: Миний хувьд хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаа. Хамгийн хүнд цаг үед  төр тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдыг "нохойд барьсан мод" шиг урдаа барьдаг. Гэтэл  тэтгэврийн доод хэмжээний цалин авдаг төрийн албан хаагч олон. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг юун түрүүнд шийдэх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй хэрнээ ёс зүйг хуульчилна гэдэг байж болохгүй гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ