Өнөөдрийн /2023.02.08/ Засгийн газрын хуралдаанаар “
Улсын хошой аварга малчин, улсын аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин 8, Улсын аварга тариаланч 2 төрөн гарлаа.
Үүнд:
УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН:
-Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпалам
УЛСЫН АВАРГА МАЛЧИН:
- Дарви сумын Мөрөн багийн малчин Дүүрэнбатын Хуягаа
- Дөргөн сумын Аргалант багийн малчин Даваагийн Самданцоодол
- Дуут сумын Шивэр багийн малчин Ядмаагийн Энхболд
- Зэрэг сумын Бургасан багийн малчин Калийгийн Нямдорж
- Манхан сумын Зэрэг гол багийн малчин Хандаагийн Бямбажав
- Мөст сумын Цэцэг гол багийн малчин Дингаагийн Эрдэнээ
- Чандмань сумын Жаргалант багийн малчин Дарьнямын Даваахүү
- Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Нацагийн Лхагвасүрэн
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ:
- Жаргалант сумын Намсрайн Оюун-Эрдэнэ
- Жаргалант сумын Баделханы Хаундаг нар тус тус шалгарлаа.
Малч ухаан, мал маллах арга туршлагаараа шалгарч олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн малчид, тариаланчдадаа баяр хүргэе.