Ховд аймгийн хэмжээнд 9000 орчим малчин өрхийн 3.4 сая толгой мал өвөлжиж хаваржина. Одоогийн байдлаар Алтай, Үенч, Булган сумдад их хэмжээний цас орж, хунгарласан хэсгээрээ цасны зузаан 1.2 метр орчимд хүрээд байна. Тэгвэл өвөлжилт хүндхэн байгаа гэх Чандмань, Дөргөн, Эрдэнэбүрэн, Ховд, Цэцэг, Дарви сумдад харын зудтай байна.
Нөхцөл байдлын улмаас малын хорогдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хорогдлын мэдээг долоо хоног бүр авч байгаа ба албаны эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн нэг сар гаруйн хугацаанд /2023.01.01-2023.02.01/ малын хорогдол аймгийн хэмжээнд 16000 орчимд хүрчээ.
Бэлчээрт өвсгүй, шөнөдөө хүйтэн хонож байгаагаас малын хэвтэр бууц жиндэж эх мал хээл хаях эрсдэл өндөр байна. Малчид малаа тэжээлд оруулсан бөгөөд хавартаа илүү хүндрэх эрсдэлтэй.
УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Улаанбаатар, Ховд аймаг дахь сумдын нутгийн зөвлөлийг болон нийт Ховдчууддаа хандан “Сум сумандаа тусалъя” уриалга гарган ажиллаж байгаа. Тэрбээр энэ аяны хүрээнд Ховд аймгийн бүх сумдад Засгийн газраас хөнгөлөлттэй өвс, тэжээл олгох асуудлыг шийдүүлэн, 16 сумын малчин иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоо шинжилгээ хийлгэсэн байна. Мөн Ховд аймгийн 16 сумын малчин өрхөд “Өвөл хаврыг өнтэй давцгаая” мэдээлэл зөвлөмж бүхий сонин үнэ төлбөргүй хүргүүлж, 150 сая төгрөгийн шагналын сантай өвөл, хаврыг өнтэй давах уралдааныг өнгөрсөн 10 сард зарлаад байгааг мөн дурдъя.
Энэхүү аяныг дэмжин ХХААХҮ-ийн асан З.Мэндсайхан сумдад тэжээл хүргүүлсэн.
Уриалгыг дэмжиж малчдадаа туслахдаа:
✅Бэлэн мөнгө
✅Өвс тэжээл, малын уурагт тэжээл
✅Хоол хүнсний бүтээгдэхүүн
✅Малын орон байр, хашаа хорооны дулаалга
✅Малын нэмнээ, хошуувч зэргийг хандивлах боломжтой юм.
Хандивын данс: 5300114669 С.Баяндалай(Хаан банк)
Харилцах утас: 89008786
ТАНЫ СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ
ЖАВАР СӨРСӨН МАЛЧИНД