Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан гишүүн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллаж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилах сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх зорилгоор Цэцэг сумын төрийн байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.
Энэ үеэр ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагын төлөөллүүд хариуцсан чиглэлээр мэдээлэл хүргэж, иргэдийн асуултад хариулт өглөө.
Цэцэг сумын тухайд 3364 хүн амтай, 5 багт 854 өрх амьдардаг.
Сүүлийн жилүүдэд гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдэх хандлагатай байна. Тэр дундаа Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гарч байгаа нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Иймээс сумын хэмжээнд энэ чиглэлд анхаарч, орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэхийг зөвлөлөө.
Мөн залилах, хулгайлах гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэж, гарын авлага, тараах материал, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллав.
Түүнчлэн тус сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүдэд сургалт хийж, сумдын салбар зөвлөлийн ажлыг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын арга барилыг өөрчилж, орчин үеийн шинэ чиг хандлагад нийцүүлэн судалгаанд үндэслэн зохион байгуулах чиглэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Прокурорын газар, Тагнуулын газрын алба хаагчид мэдээлэл хийж, сумын салбар зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөө боловсруулахтай холбоотой арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.