Худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар Ховд аймгийн зах, худалдааны төвөөр зарагдаж буй сүү, цагаан идээний үнэ, ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад кг тутамдаа 1000-5000 төгрөгөөр нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар /2023.02.01/
-Шар ааруул кг нь 30000-32000 төгрөг, -Чихэртэй ааруул 20000-25000 төгрөг, -Шар тос 30000-32000 төгрөг,
-Аарц 8000-10000 төгрөг,
-Өрөм, зөөхий 20000-25000 төгрөг,
-Сүү литр нь 4500 төгрөг,
-Тавгийн ааруул хэмжээнээсээ хамаараад 130 000-300 000 төгрөгийн үнэтэй байна.
Өнгөрсөн зун зуншлага тааруу байснаас малчид сүү, цагаан идээ бага боловсруулжээ. Үүнтэй холбоотойгоор олдоц хангалттай биш учраас үнэ нэмэгдсэн гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна.
Нөгөө талаар бараа таваарын үнийн өсөлт ч бас нөлөөлж байгаа юм.
ВИДЕО: