Малчин өрх бүрд тэжээл хүргэж “Өвлийг МЭНДСАЙХАН давцгаая”



Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 9000 орчим малчин өрхийн 3.4 сая толгой мал өвөлжиж хаваржих тооцоо бий. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 11 суманд цас ихтэй байгаагийн улмаас мал аж ахуйн өвөлжилт хүндрэх эрсдэл их байна. Ялангуяа Алтай, Үенч, Булган сумдад их хэмжээний цас орж, хунгарласан хэсгээр цасны зузаан 1.2 метр орчимд хүрээд байгаа бол Чандмань, Дөргөн, Эрдэнэбүрэн, Ховд, Цэцэг, Дарви сумдад харын зудтай байна. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, байгаль цаг уурын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах шаардлага тулгарч буй энэ цаг үед ХХААХҮ-ийн сайд асан, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны зөвлөх  З.Мэндсайхан Ховд аймгийнхаа малчин өрхүүдэд хувийнхаа зүгээс буцалтгүй тусламж үзүүлж, нийт 400 тонн тэжээлийг хүргүүлж байна. 



Малчин өрх бүрд 50 килограммаас багагүй хэмжээний тэжээл хуваарилах юм. Малчдад хүрч буй энэ тусламж нь энэ өвлийн, цагийн хэцүү, хаврын хавсаргыг хохирол багатай даван туулахад бага боловч  тус дэм болно гэдгийг хэлж байна.



ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ