“Korea Telecom Corporation” Монгол Улсын Засгийн газартай түншлэлийн гэрээ байгууллаа



БНСУ-ын “Korea Telecom Corporation” групп Монгол Улсын цахим шилжилтэд хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв
БНСУ-ын харилцаа холбооны томоохон компани “Korea Telecom Corporation” Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулснаа мэдэгдсэнийг "The Korea Herald" сонин мэдээллээ. Ингэснээр  газрын ховор элемент, алт, зэс зэрэг 80 орчим төрлийн ашигт малтмалыг БНСУ-д нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Мөн Монгол Улс болон БНСУ дижитал шилжилтийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй энэ үед ашигт малтмалын чухал нөөц болох газрын ховор элементийг сэргээгдэх эрчим хүч, цахилгаан бүтээгдэхүүн, автомашины эд анги зэрэг олон  салбарт ашиглахаар байгааг онцолжээ.

Үүнээс гадна БНСУ-ын “Korea Telecom Corporation” групп Монголд эрүүл мэндийн оношилгооны төв байгуулахаар судалж байгааг Засгийн газар мэдээллээ.

Түүнчлэн Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай контент солилцооны чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар төлөвлөж байгаагаас гадна Монгол Улсад мэдээллийн технологи, харилцаа холбооны дэд бүтэц, эрүүл мэнд, банк санхүүгийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү хөрөнгө оруулалт нь хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болох юм.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ