Ховд аймагт
“Түмэн Эх Алтайн Унага” төрөлжсөн жижиг амьтны эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдөр /2023.01.18/ нээлтээ хийлээ.
Тус эмнэлэг нь Ховд аймагтаа анхны төрөлжсөн жижиг амьтны эмнэлэг гэдгээрээ онцлогтой. Гэрийн тэжээвэр амьтан болон хурдан морины дуудлага үйлчилгээ гэсэн 2 төрлөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
Төрөлжсөн жижиг амьтны эмнэлгийн үйлчилгээг аймаг орон нутагт нэвтрүүлснээр гэрийн тэжээвэр амьтанд шаардлагатай байгаа эмчилгээ үйлчилгээг мэргэжлийн эмчээс авч, эмчлүүлэх, малын эмч дуудлагаар очиж нохой муур,бусад жижиг амьтанд үзлэг оношилгоо эмчилгээ хийх боломжтой болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нохой, муур болон бусад жижиг тэжээвэр амьтанд оношилгоо, эмчилгээ, шинжилгээнүүд, цусны био хими, үржил хязгаарлах, паспорт, пайз олгох, шимэгч хорхойн туулгалт хийх, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлнэ.
Ингэснээр гэрийн тэжээвэр амьтнаас хүнд халдах зоонзын өвчнүүд болон бусад амьтанд дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулга, вакцинжуулалт, оношилгоо,эмчилгээ, зөвлөгөөг нэг дороос авах бүрэн боломжтой болж байна.
Одоогоор дуудлагын эмч, хүлээн авах эмч гэсэн 2 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Цаашид ХПТК-ийн оюутнуудыг дадлагажуулах чиглэлээр ажлын байрыг нэмэгдүүлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөж ажиллах юм.
ВИДЕО:
.