“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллалаа.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь төрийн үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлж, албан ёсоор "БАТЛАМЖ"-аа гардан авч “Стандарттай Ховд аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд аймгийнхаа 17 сумын ЗДТГ, 9 байгууллагатай хамтран ажиллаж 468 албан хаагчийг сургалтад хамруулсан байна.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн оны 3 дугаар сард Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах үеэр тус салбарын ажиллах орчин нөхцөл, эталон болон бусад техник тоног төхөөрөмжийн бааз суурийг нэмэгдүүлж, хэлтсүүдийн автомашиныг шат дараатай шийдвэрлэж анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ илэрхийлж байсан.
Түүнээс хойш тус салбарын тулгамдсан асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэсээр, одоогийн байдлаар 20 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст 80 компьютер техник хэрэгсэл, 30 төрлийн 302 эталон төхөөрөмжийг шийдсэн байна. Мөн автомашин шаардлагатай хэлтсүүдэд шат дараатайгаар шийдвэрлэж эхэлсэн нь Засгийн газрын зүгээс тус салбарт анхаарлаа хандуулж байгаагийн нэг жишээ. Түүнчлэн “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Иймд та бүхэн иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгцуллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, стандартыг амьдралын хэвшил болгох зортлготойгоор ажиллах хэрэгтэй” гэлээ.
Мөн энэ үеэр Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст автомашин шийдвэрлэж өглөө.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл