Ховд аймгийн хүүхдийн нэгдсэн
“Харшийн сүлд модны наадам” өнөөдөр /2022.12.23 /амжилттай болж өндөрлөлөө. Хүүхдийн хөгжил оролцоог хангах, хүүхэд багачуудын авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг олон нийтэд сурталчлах, мэдлэг ур чадвар, урлаг, спорт, сурлагаараа тэргүүлсэн сурагчдыг урамшуулах зорилготой тус наадамд Ховд аймгийн 17 сумын 25 ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллага, клубын хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд гэсэн нийт 400 гаруй сурагч багачууд оролцсон юм.
Харшийн сүлд модны наадмын үеэр үе тэнгийнхнээ манлайлан бахархал болсон 2022 оны аймгийн онцлох хүүхдүүдийг 10 номинациар шалгаруулан алдаршууллаа.
Үүнд: -Техник сэтгэлгээтэй хүүхдээр Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн Модон эдлэл мужааны 1 жилийн ангийн суралцагч Б.Батцэрэн
-Шилдэг удирдагч хүүхдээр Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Ж.Ням-Эрдэнэ
-Авьяаслаг хүүхдээр Цаст-Алтай цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Н.Амартүвшин
-Тамирчин хүүхдээр 3-р сургуулийн сурагч О.Очмаа
-Түүх соёлыг өвлөгч хүүхдээр Манхан сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Хишигтөгөлдөр
-Оюунлаг хүүхдээр Прогресс сургуулийн 12б ангийн сурагч С.Сүхбат
-Оны онцлох хүүхдээр Насан туршийн боловсрол төвийн 9-р ангийн сурагч Б.Уянгалянхуа
-Байгаль хамгаалагч хүүхдүүдээр Алтай сумын ЕБС-ийн "Азын 4 бэрх" багийн хүүхдүүд
-Хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн хүүхдүүдээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэдэх “Ногоон байгаль эко клуб”-ын сурагчид
-Манлайлагч багаар Прогресс сургуулийн волейболын эрэгтэй шигшээ багийн хүүхдүүд тус тус шалгарлаа.
Ховд аймгийн хүүхдийн нэгдсэн “Харшийн сүлд модны наадам”-ыг аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, аймгийн ГБХЗХГ хамтран зохион байгуулав.
ВИДЕО: