Ховд аймагт өвөлжилт хүндэрснээс 1700 гаруй мал хорогджээ



Өнөөдрийн /2022.12.08/ байдлаар баруун 3 суманд бага зэрэг цас бударч байна. Эдгээр сумдад уулын бүсээрээ 30-80, хунгарласан зарим газраа 35-120 см, говьдоо 10-15 см цасан бүрхүүл тогтсон. 

Өвөлжилт хүндэрснээс шалтгаалан малын хорогдол 12 дугаар сарын 8-ны байдлаар нийт 1709 болжээ. Үүний хамгийн их нь  ямаа. Тухайлбал, ямаа 1457, адуу 38, үхэр 13, хонь 201 байна. Малын хорогдол Алтай, Булган, Дарви, Дөргөн, Дуут, Үенч, Чандмань сумдад бүртгэгдсэн байна.

Өвөлжилт хүндэрсэн Алтай, Булган, Үенч, Дарви, Дуут, Дөргөн, Чандмань сумдын отроор яваа болон хүндэрч буй өрхийн судалгааг гаргалаа. Судалгаагаар нийт 727 өрх /Алтай 71, Булган 531, Үенч 67, Дуут 2, Дөргөн 21, Дарви 19, Чандмань 13/ бүртгэгдсэн ба тус өрхүүдэд 2936 хүн үүнээс 0-5 насны хүүхэд 303, жирэмсэн эмэгтэй 1, өндөр настан 239, хөгжлийн бэрхшээлтэй 45 хүн байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Онцгой байдлын газар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ