Мал тэжээвэр амьтдын тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн. 2022 оны жилийн эцсийн тооллогыг 12 сарын 7 -ноос 17-ны хооронд улс орон даяар зохион байгуулна.
Ховд аймгийн хэмжээнд аймгийн Засаг даргын захирамжаар мал тэжээвэр амьтдын тооллого зохион байгуулах, хяналт тавих 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдсон. Мөн сум, баг хороод шат шатандаа ажлын хэсэг гарган ажиллаж байна. 17 сум, 91 багийн хэмжээнд нийт 376 төрийн албан хаагч ажиллах юм.
12 сарын 7-ноос 12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Алтай, Булган, Үенч суманд цас нэмж орох төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан сумын тооллогын комиссоос сумдын онцгой комисстой хамтран тооллогын ажилд хүндрэл үүсвэл 3 бүлгийн 24 хүнийг 3 автомашин ажиллуулахаар бэлтгэл хангажээ.
Өнгөрсөн жил Ховд аймгийн хувьд 8541 малчин өрх, 3956 мал бүхий өрх, нийт 12498 малтай өрх тооллогод хамрагдсан байна.
Тэгвэл энэ жил 8600 орчим малчин өрх, 4000 орчим мал бүхий өрх нийт 12600 малтай өрх тоологдох урьдчилсан дүн мэдээтэй байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.