“Хичээнгүй бичигтэн-2022” уран бичлэгийн уралдааны шилдэгүүд тодорлоо

May be an image of 3 people, people standing and indoor

Өсвөр үе, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчны зөв хэрэглээг хязгаарлах, үндэсний бичиг, хэл соёлоо хойч үедээ уламжлан өвлүүлэх, сурагчдын мэдлэг оюуны хүрээг тэлэх, орон нутгийн хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Хичээнгүй бичигтэн-2022” уран бичлэгийн улсын уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.  Энэ уламжлалын дагуу Ховд аймгийн ГБХЗХГ-аас Ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Хичээнгүй бичигтэн-2022” уран бичлэгийн уралдааныг 2022.10.24-11.16-ны өдөр зохион явууллаа.

Уралдаан 6-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн ангилалаар явагдсан бөгөөд   нийт 28 оролцогч бүтээлээ ирүүлж, шүүгчдийн зүгээс эхний 4 байрыг шалгаруулжээ.  
Тэмцээний 10-12 ангийн тэргүүн байрыг Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Хишигтөгөлдөр, дэд байрыг Чандмань сургуулийн сурагч Ж.Мэндсайхан, гуравдугаар байрыг Цаст-Алтай сургуулийн сурагч О.Энхмэнд, 
тусгай байрыг Цаст-Алтай сургуулийн сурагч Б.Болортунгалаг эзэллээ.

Харин 6-9 дүгээр ангийн тэргүүн байрыг Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Мөнхсайхан, дэд байрыг Цаст-Алтай сургуулийн сурагч Д.Уртнасан, гуравдугаар байрыг 1 дүгээр сургуулийн сурагч Б.Идэрмөнх, тусгай байрыг 3 дугаар сургуулийн сурагч Г.Сарнай эзэлж тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. 
Өөрсдийн мэдлэг оюунаа уралдуулж, үндэсний хэл бичиг соёлоо дээдлэн, өвлөн уламжилж, шагналт байранд шалгарсан эдгээр сурагчид “Хичээнгүй бичигтэн-2022” улсын уралдаанд оролцох эрхтэй болжээ. 

May be an image of text that says 'あ'

No photo description available.

No photo description available.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ