Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран “
Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдвээр аймгийн 16 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй /2022.11.17/ цахим уулзалт хийлээ.
Арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхболд нар үг хэлж, цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Булганбаатар, Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.Өсөхболд, Мал эмнэлгийн газрын Улсын ахлах байцаагч М.Оюунбаяр нар танилцуулга мэдээлэл хийж, оролцогчид санал солилцов.
Уулзалтын үр дүнд
“Мал мах 2022” нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлыг бүрэн хэрэгжүүлэх, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
“Малчдын бүлэг”-ийн гишүүдийг шинэчлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр болсон юм.