“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ ба гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг уялдуулах нь” сэдэвт баруун бүсийн сургалт Ховд аймагт болж байна



Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд “Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ ба гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг уялдуулах нь” сэдэвт баруун бүсийн сургалт Ховд аймагт болж байна. 



Энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа уг сургалтад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, ажилтнууд, ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга мэргэжилтэн, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.  Сургалтаар төслийн хүрээнд хийгдсэн үндэсний хэмжээний болон орон нутгийн хэмжээнд хийгдсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж, үнэлгээнд суурилан гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлд мэдээ мэдээллийг өгч байна.  Мөн гадны улс орнуудад хийсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гарсан сайн туршлагыг хэлэлцүүлж байгаа юм.  



Баруун бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хйиснээр учирч болох эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Тухайлбал, төслийн хүрээнд хийсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнд сүүлийн 3 жилийн хугацаанд Ховд аймгийн хэмжээнд үер, ус, гал түймрийн дуудлага тодорхой хувиар буурсан. Үүнийг дагаад бусдын амь нас, эд хөрөнгө эрсдэх тохиолдол багассан гэдгийг хэлж байна.   
Сургалтын үр дүнд гамшгийн эрсдэлийн үнэлгээний дүнд үндэслэн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг сайжруулах, аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд уялдуулах, ирэх 2023 онд гамшгийн эрсдэлийн чиглэлээр хийх ажлаа төлөвлөх юм. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ