Ховд аймгийн ГБХЗХГ, аймгийн Нийтийн номын сан, аймгийн залуучуудын холбоо, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо хамтран “
Номтой нөхөрлөе” номын аян зохион байгуулж байна. Иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа оюуны цаглашгүй их өв болсон үнэт бүтээлийг цуглуулж хадгалж, хамгаалахын зэрэгцээ хүүхэд багачууд болон иргэдийн танин мэдэх, номтой нөхөрлөх, номыг эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх, иргэдийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг хангах ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг төвлөрүүлэх, хэрэгцээт мэдээллээр хангах, номын сангийн сан хөмрөгийг сайжруулахад энэхүү аяны зорилго чиглэж байна. Аян энэ сарын 7-ноос эхэлсэн бөгөөд 18-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Номын аянд Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа иргэд, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага бүрэн хамрагдах боломжтой. Та өөрийн хандивлаж буй ном, сурах бичгийн хавтас болон хуудас бүрэн эсэхийг сайтар шалгаж, өнгө үзэмжийг засаж сайжруулан Хүүхдийн ордны нэг давхарт хүлээлгэн өгөх юм.
Таны хандивлаж байгаа ном хүүхэд, багачууд болон насанд хүрэгчид уншиж, судлах боломжтой дараах төрлийн номууд байна.
-Уран зохиолын ном
-Дэлхийн сонгодог зохиолын ном
-Шинжлэх ухаан танин мэдэхүйн ном
-ЕБС-д ашиглагдаж буй сурах бичиг
-Нэвтэрхий толь
-Шог хошин зохиолын ном
-Сургамжит өгүүллэг
-Зурагт ном
-Үлгэрийн ном
-Шүлгийн ном
-Мэргэжил сонголттой холбоотой гэх мэт хэнч ашиглаж болохуйц
Ингэснээр дотуур байрны номын сангийн орчин, нөхцөлийг сайжруулан, фонд баяжилтыг нэмэгдүүлэх, хүүхдийг эцэг эхтэйгээ хамтран ном унших орчин бий болгох юм.