Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Тогтвортой амжиргаа-III төслийн зохицуулагч Ж.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллаж байна.
Ажлын хэсэг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр арга хэмжээнд ИТХ-аас хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал сургах сургалтыг Дарви сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга нарт зохион байгууллаа.
Сургалтаар ОНХС-ийн хэрэгжилт, үр дүн, хяналт хийх, Хороо байгуулах, Хорооны ажиллах журам, сайн жишээнүүдийг танилцуулсан юм.
Мөн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр батлагдсан бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд Нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс хяналт тавих, захиалагч болон гүйцэтгэгчтэй хамтран ажиллах, ажлаа тайлагнах зэрэг журам заагдсан үүргээ биелүүлж ажиллах талаар зөвлөмж мэдээллийг хүргэлээ.