Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодын өдөрлөг боллоо

May be an image of 9 people, people standing and street

Аймгийн ИТХ-ын Ажлын алба, Жаргалант сумын ИТХ-ын Ажлын алба хамтран аймаг сумын батлагдсан төсвөөр хэрэгжиж байгаа, бүтээн байгуулалтын ажлын явц, хотын төлөвлөлт, хог хаягдлын өнөөгийн менежмент, газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2023 оны төлөвлөлтийн боломж, нийгмийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Ховд аймгийн ИТХ, Жаргалант сумын ИТХ хамтарсан хороодын өдөрлөгийг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

May be an image of 9 people and people standing

Хороод 3 хэсэгт хуваагдан аймаг, сумын батлагдсан төсвөөр хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт үр дүн, Хотын төлөвлөлт, газар зохион байгуулалтын ажлуудтай газар дээр нь очиж танилцлаа. 
Мөн Тогтвортой амжиргаа-III төслөөс Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт үнэлгээний талаар аймаг, сумын төлөөлөгчдөд мэдээлэл хүргэсэн юм. 

May be an image of 11 people and outdoors

ИТХ-ын Хороодын өдөрлөгийн нэгдсэн дүгнэлтээр:
-Бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх үед явцын хяналт сул байдгаас үүдэн зарим бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, чанар муу байна. 
-Хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хадгалалт хамгаалалтыг сайжруулж, хариуцах эзэнтэй болгох
-Хог хаягдлын менежментийг сайжруулах техник, тоног төхөөрөмжийг Улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах
-Жаргалант сумын ИТХ, ЗДТГ Хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийг олон нийтэд сурталчлах, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох ажлын чанарыг сайжруулах зэрэг хороод бүр танилцсан ажил, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой олон санал хэлж, нэгдсэн хэлэлцүүлэгт дүгнэлтээ танилцууллаа.

May be an image of 6 people and people sitting

Цаашид Улсын болон аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын чанар, үр дүнг сайжруулж, иргэд олон нийтийн оролцоотой явцын хяналтыг хийж хэвших нь чухал байгааг төлөөлөгчид онцоллоо.

May be an image of 1 person and standing

May be an image of 3 people, people sitting and indoor



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ