Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Ховд аймгийн 17 сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2021.10.25/ Мөнххайрхан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Орон нутгийн төсвийн удирдлага, Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвүүдээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
Төлөөлөгчид чадавхжуулах сургалтад хамрагдсанаар шинэ болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгээ дээшлүүлж, сум орон нутгийнхаа бодлого тодорхойлох, төсөв батлах үйл явцад үр дүнтэй оролцох боломжтой.
ВИДЕО: