МОЭНКО ХХК иргэд байгууллагад 9313 тонн бүхэл нүүрс нийлүүлжээ



МоЭнКо ХХК орон нутгийн иргэд, байгууллагад хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг бүхэл нүүрсээ олгосоор байна. 

Өнгөрсөн есдүгээр сард орон нутгийн иргэдэд 3002 тонн, Хилийн цэргийн анги, Булган гааль болон гэрээт компаниудад 540 тонн, аравдугаар сарын 20-ны байдлаар иргэдэд 5543 тонн, байгууллагуудад 230 тонн бүхэл нүүрс олгоод байна. Тэгвэл аравдугаар сарын гүйцэтгэл 88 хувьтай үргэлжилж байна. 

Бүхэл нүүрсний нийлүүлэлт эхэлснээс хойш иргэдэд 8545 тонн, аж ахуй нэгжид 768 тонн буюу нийт 9313 тонн нүүрс олгосон.



Цэцэг, Мөнххайрхан, Үенч, Дарви, Алтай, Зэрэг сумын гүйцэтгэл хамгийн өндөр байгаа бол Буянт сумын иргэд нүүрсээ хараахан авч эхлээгүй байна. 

Уурхайн аман дээр дугаарлалт үүсгэхгүйн тулд энэ жил Ховд аймгийн Засаг даргын баталсан хуваарийн дагуу нүүрс олгож байгаа юм. Иргэнд нэг тонн нүүрсийг 25 мянга, аж ахуй нэгжид 60 мянган төгрөгөөр олгож байна. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ