Өнөөдөр /2022.10.21/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын IX хуралдаан Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна.
Ээлжит хуралдаанд нийт Төлөөлөгчдийн 68.3 хув нь оролцож байна.
Энэ удаагийн хуралдаанаар:
- Ховд аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэх,
- Ахуйн зориулалтаар барих, агнах агнуурын амьтны тоо хэмжээний хязгаар, төлбөр хураамж тогтоох, байгалийн ургамал түүх зөвшөөрөл олгох тухай,
-Ашигт малтмал, газрын тосны газраас Хар-Ус II, Шарга III талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахтай холбогдуулан дүгнэлт гаргах
-Төсвийн нэршил өөрчилж батлах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа хэлэлцэх асуудалтай холбогдуулан илтгэл мэдээлэл танилцуулж байна.