Мөнххайрхан суманд "Иж бүрэн дадлага, сургууль" зохион байгуулж байна



“Нэрэмжит бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай”, “Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургууль”-ийг зохион байгуулах төлөвлөгөөний дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-аас “Иж бүрэн дадлага сургууль”-ийг  энэ сарын 19-20-ны өдрүүдэд Мөнххайрхан суманд зохион байгуулж байна. 
Дадлага сургуулийн эхний өдөр жагсаалын бэлтгэл болон танхимын сургалт явагдсан юм.



Харин 2 дахь өдөр тус сумын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад галын аюулгүй байдлын норм, норматив хангасан талаарх хяналт шалгалт хийж байна. Мөн "Мини марш"-ийн тэмцээн зохион байгуулна. Үүнээс гадна
-Төрийн хяналтын шалгалтын тухай хууль, 
-Гамшгаас хамгаалах тухай хууль, 
-Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, 
-Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, 
-Галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт шалгалт хийж, болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.   

Дээрх дадлага сургуульд сумын ЗДТГ, сумын мэргэжлийн ангийн нийт 60 гаруй алба хаагч оролцож байна.  
Дадлага сургуулийг Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын орлогч дарга, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Г.Нэргүйгээр ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдан явуулж байна гэж  Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-аас мэдээллээ. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ