Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ "Чингис хааны эш хөрөг"-ийг заллаа

0-02-08-1611da8dc8bf0c606e8b290f1e241df4c1977142c758afa956b3309e885d4276_2a9fa3540e0f39ce.jpg

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан.
Уг зарлигийн дагуу Баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газар "Эзэн Богд Чингис хааны эш хөрөг"-ийг газрын Штабын байрны нэгдүгээр давхарт хүндэтгэлийн тугны дэргэд хүндэтгэн заллаа.



Эш хөргийг залах ёслолд Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Б.Алтанбадралт дэд дарга, дэд хурандаа Г.Нэргүй, тус газрын бие бүрэлдэхүүн оролцов. 
Энэ үеэр Онцгой байдлын газрын туг, Эзэн хааны эш хөргийн дэргэдүүр өнгөрөхдөө ёсолж хүндэтгэл үзүүлэхийг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.  






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ