Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” болгон уриалга гарган тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэхүү өдрийг энэ жил НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас
“Иргэд олон нийтэд хүргэх эрт сэрэмжлүүлэг, арга хэмжээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсонтой холбогдуулан Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах, иргэд, олон нийтийн оролцоог хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг 10 дугаар сарын 13-ны өдөр Ард Аюушийн талбайд зохион байгуулж ажиллалаа.