Хилийн цэргийн 0130 дугаар анги ахмад хилчдэдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ



Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар "Цэргийн хүндэт", "Ардын хувьсгалын 100 жил", ХХЕГ-ын даргын тушаалаар "Онц хилчин", "Хилчний алдар I", "Хүндэт жуух бичиг", "Хилийн төлөө" гэсэн шагналаар 40 гаруй ахмад хилчдийг шагнаж урамшуулан гарын бэлэг гардуулсан байна.


Мөн хүндэтгэлийн зоог барьж, концерт, үдшийн цэнгүүнийг зохион байгуулж явуулжээ.


Ахмад эмэгтэй хилчид ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран "Ахмад үе нь залуу үедээ зөв үлгэрлэж, залуу үе нь ахмад үетэйгээ хүндэтгэлтэй харьцах нь" сэдэвт  уулзалт зохион байгуулав.


Түүнчлэн Ахмадын хороо өнгөрсөн хугацаанд ажлын тайлангаа танилцууллаа. Энэ үеэр Ховд аймаг, Үенч, Булган, Алтай сумдад байгаа ахмад хилчдийг төлөөлөх тэргүүлэгч, гишүүдийг сонгон , цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон нь уулзалтын онцлог байлаа гэж Хилийн цэргийн дугаар ангиас мэдээллээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ