"Цайны замын үйл явц биет бус соёлын өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо



“Цайны зам”
өв соёлын III наадмын хүрээнд Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль хамтран  “Цайны замын үйл явц биет бус соёлын өв” сэдэвт эрдэм шинжилгээний 3-р хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй эрдэмтэн судлаач оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн юм.



Хурлаар Цайны зам дахь Орос, Хятадын өрсөлдөөн, Монгол ахуй, соёл, Баруун бүс нутагт шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж зэрэг асуудлыг хөнджээ. Гуравдах жилдээ зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хурлын үр дүнд Цайны замын үүсэл хөгжил, түүнийг дагасан худалдаа, наймаа, цайны замыг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон угсаатнуудын өв соёлын үүсэл хөгжил, түгээн дэлгэрүүлэлтийн талаарх судалгааны ажил эрчимжиж олон нийт тодорхой мэдлэг мэдээлэлтэй болж байгааг талууд онцолж байлаа.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ