"Цайны зам" өв соёлын наадмын хүрээнд “Цайны соёл” арга хэмжээ болж байна

1 хүн нарын зураг байж магад

Олон угсаатны өлгий Ховд аймгийн 17 суманд аж төрөн амьдарч байгаа Урианхай, Дөрвөд, Захчин, Мянгад, Өөлд, Торгууд, Халх, Казах, Тува зэрэг ястнуудын цайны соёл дахин давтагдашгүй онцлогтой. 
“Цайны соёл” арга хэмжээний үеэр  угсаатан бүр өөр өөрсдийн цай чанах өвөрмөц арга, уламжлалт ёсоо танилцуулахаас  гадна  цай бааварлах, хандлах, амтлах, аягалах соёлыг сурталчилж, иргэд олон нийтийг  дайлж, үйлчилж байлаа.

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Жишээ нь торгууд угсаатан эмийн чанартай ядаргаа тайлах цай чанадаг бол, Урианхайчууд тавласан цай, Халхууд толгойтой цай, Мянгад угсаатан ядаргаа тайлаах цай зэргийг чанаж өөрсдийн арга туршлагаа хуваалцлаа. 

1 хүн ба дотор нарын зураг байж магад

Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Үүгээр дамжуулан “Цайны соёл”-ыг сурталчлах, залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй талаар зохион байгуулагчид хэлж байв.

8 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

хоол хүнс нарын зураг байж магад

хоол хүнс ба дотор нарын зураг байж магад

хоол хүнс ба дотор нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ