Тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй иргэн С "ТУСГААРЛАХ БАЙР"-нд насбаржээ



Жаргалант сумын Тахилт багт оршин суух иргэн Т нь энэ сарын 15-ны өдөр Мөст сумын Хужирт багийн нутаг “ТҮЙМЭРТ” гэх газар хүүхдүүдийн хамт олон тооны тарвага агнажээ. Нэг тарвагыг нь өвчиж чанаж идсэн байна. Энэ хооронд Т-ийн хүү С-ийн бие өвдөж өндөр халуурсны улмаас замын унаад дайгдан 9 дүгээр сарын 16-ны өдөр Жаргалант суманд иржээ. Ирсэн даруйдаа Бугат өрхийн эрүүл мэндийн төвд хандан хордлого тайлах шингэн хийлгэсэн байна. Гэвч халуун буурч, биеийн байдал нь сайжраагүй учраас өнөөдөр /2022.09.17/ БОЭТ-ийн Яаралтай тусламжийн төвд ханджээ. 

Асуумж, судалгаа авч, түргэвчилсэн тестээр хоёр ч удаа шинжилгээ хийхэд тарваган тахал болох нь урьдчилсан байдлаар батлагджээ. Мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтлын иргэдийг олж тогтоон Мөст сумын Хужирт баг, Жаргалант сумын Бугат Өрхийн Эрүүл мэндийн төв, БОЭТ зэрэг хэд хэдэн газар тусгаарлалтад аваад байна. 

Иргэн С тусгаарлалтад байх явцдаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн тасгийн “ТУСГААРЛАХ ӨРӨӨ”-нд амиа хорлосон байж болзошгүй байдалтай байжээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар болон Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд хуулийн дагуу холбогдох арга хэмжээ аван ажиллаж байна. 

Иргэд та бүхнийг тарвага агнахгүй, мах, эд эрхтнийг нь хүнсэнд хэрэглэхгүй мөн худалдан авахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ТАРВАГАН ТАХЛЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!!!


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ