ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл”-ийг удирдана



Засгийн газрын ээлжит хуралдаанаар огцорсон сайдуудад “хишиг хүртээж” эхэллээ. Тухайлбал, 

УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилсон бол Х.Бадамсүрэнг салбар яамны дэд сайд, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ. 

Мөн ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл”-ийн удирдагчаар, Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар, ЗТХ-ийн сайд асан Л.Халтарыг дэд сайд болгож, харин дэд сайд байсан Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар тус тус томилох шийдвэрийг гаргаад байна.



ЭХ СУРВАЛЖ:ERENNEWS.MN
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ