Ховд аймгийн ИТХ-ын VIII хуралдаан 08- р сарын 26-ны өдрийн 10 цагт Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд Төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Энэ удаагийн хурлаар Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай, Аймгийн 2022 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Өмчийн харилцааны асуудал хэлэлцэх тухай гэсэн гурван асуудал хэлэлцэнэ.
Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу МАН-ын тогтоолыг аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг танилцуулж, Аймгийн Засаг даргад МАН-ын бага хурлын гишүүн Энхбатын Болормааг нэр дэвшүүлж байгааг танилцуулсан бол заалнаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Ганбат аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлж байгаагаа уламжиллаа.