”ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САР”-ыг тохиолдуулан зарим хосуудад “ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ” ГАРДУУЛАВ



Наймдугаар сар бол Залуучуудын хөгжлийн сар. Залуучуудын сарыг тохиолдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /2022.08.09/ зарим залуу хосуудад “ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ” гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хамтын амьдралаа эхлээд 1-7 жилийн хугацаа өнгөрсөн ч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан долоон гэр бүл оролцож "ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ"-нд гарын үсэг зурж баталгаажууллаа. 



Гэрлэлт нь хосуудын хувьд амьдралынх нь хамгийн чухал үйл явдал байдаг. Тэгвэл гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулах нь хосуудын хувьд гэр бүлээ тогтвортой авч явах нэг ёсны хариуцлагын томоохон санамж бичиг болдог. Албан ёсоор амьдралаа эхлүүлсэн ч гэрлэлтээ баталгаажуулаагүй олон хосууд бий. Эдгээр хосуудад “ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ”-г нь хүндэтгэлтэйгээр, албан ёсоор гардуулж байхаар аймгийн Засаг даргын санаачилгаар 2021 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ТАНХИМ”-ыг тохижуулжээ. Түүнээс хойш 20 гаруй гэр бүл энэ танхимд ирж “ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ” гардан аваад байна.



Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ танхимд уламжлалын дагуу хуримын зан үйл хийхээс гадна мэргэжлийн байгууллагатай хамтран залуу гэр бүлд чиглэсэн сургалт мэдээллийг давхар өгдөг байна.

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ