Мөст сумын нутаг
“Хүрэн асгат” гэх газар нутаглаж буй малчин айлын 14 настай хүү Тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй байна. Эхний асуумж, эмнэл зүйн шинж тэмдгээр уг өвчний шинж тэмдэг илэрсэн учраас мэргэжлийн байгууллагууд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж нэг дүгээр хавьтлын 44 хүнийг гэрийн тусгаарлалтад авч урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан байна.
Хяналт, тусгаарлалтад авсан иргэдээс одоогоор шинж тэмдэг нэмж илрээгүй. Халдвар авсан байж болзошгүй хүүг сумын эмнэлэгт хяналтад авч эмчилж байгаа ба хүүгийн биеийн байдал тогтвортой байна. Лабораторийн шинжилгээний хариу ирэх Даваа гарагт гарна гэж Ховд аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төвөөс мэдээллээ.