34 хүнд ангиографийн оношилгоо, эмчилгээ, мэс ажилбар хийжээ



Сүүлийн үед  зүрх судасны өвчлөл насны хувьд залуужиж байгаа. Алслагдсан хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд энэ төрлийн өвчлөлийг илрүүлж, оношлох, эмчлэх тоног төхөөрөмж байхгүйн улмаас яаралтай тусламж авч чадалгүйгээр амь насаа алдах эрсдэл цөөнгүй тохиолддог. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлтэй программ хангамж бүхий олон үйлдэлтэй “Ангиографийн оношилгоо”-ны тоног төхөөрөмжийг Ховд аймгийн БОЭТ-д суурилуулж ашиглаж эхэлснээр энэ төрлийн өвчлөлийг цаг алдалгүй орон нутагтаа оношлох, эмчлэх боломжтой болсон байна. Мөн баруун бүсийн аймгийн иргэд Улаанбаатар хотыг зорихгүйгээр Ховд аймгийн БОЭТ-өөр үйлчлүүлэх боломжтой болжээ.

Орон нутагт энэ төрлийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан улсын 1,2,3-р эмнэлгийн ангиографийн үндэсний  баг энэ сарын 26-29-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа. Энэ хугацаанд 34 хүнд ангиографийн оношилгоо эмчилгээ, мэс ажилбаруудыг орон нутгийн дүрс оношилгооны эмч нартай хамтран хийж гүйцэтгээд байна. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ