"АРХИГҮЙ БОЛ ЗӨРЧИЛГҮЙ" уриан дор “ҮГГҮЙ ҮЙЛДЭЛ” нөлөөллийн аян зохион байгуулж байна



Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймаг дахь Цагдаагийн газар хамтран “ҮГГҮЙ ҮЙЛДЭЛ” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна. Сүүлийн гурван жилд гарсан гэмт хэрэг зөрчлийн 90 хувь нь архинаас үүдэлтэй байсныг судалгаагаар тогтоосон. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "АРХИГҮЙ БОЛ ЗӨРЧИЛГҮЙ" уриан дор дээрх аяныг өрнүүлж байгаа юм. 



Аяны хүрээнд иргэдэд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, зохион байгуулж буй ажил, арга хэмжээг сурталчлан таниулах, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгөх, гомдол мэдээлэл хүлээн авах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"-ийг өнөөдөр /2022.05.27/ аймгийн төв талбайд зохион байгуулав. 
Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, алба хаагчид, иргэдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо.
 

Энэ үеэр “Үггүй- Үйлдэл” нөлөөллийн аяны хүрээнд зохион байгуулсан "АРХИГҮЙ БОЛ ЗӨРЧИЛГҮЙ" гэрэл зургийн уралдааны дүнг танилцуулж, бүтээл нь шалгарсан оролцогчдод шагналыг гардууллаа. Гэрэл зургийн уралдааны: 
1-р байрт “ХҮҮХЭД ТАНЫ ТУСГАЛ” гэрэл зургаар Д.Эрдэнэзул
2-р байрт “ТАНЫ ЭЦСИЙН ЗОГСООЛ” гэрэл зургаар С.Ариунзул 
3-р байрт “САРХАД САВНААСАА БУСДЫГ ДИЙЛДЭГ” гэрэл зургаар Д.Уянга нар шалгарчээ.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ