“АРВИЖИХ ФЕРМ” ХХК 500 га талбайд Эрдэнэ шиш тариална



Ховд аймаг 3,5 сая гаруй толгой малтай. Жилээс жилд малын тоо өсөн нэмэгдэж тэр хирээр бэлчээрийн даац хэтэрсээр байгаа юм. Тиймээс тус аймаг малын тэжээлийн ургамал түлхүү тариалж орон нутагтаа тэжээлийн үйлдвэр байгуулах улмаар эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Энэ зорилтын хүрээнд “АРВИЖИХ ФЕРМ” ХХК-д  Ховд сумын нутаг “ДАВШИЛТ” гэх газар /7-ийн газар/ 2200 га талбай олгожээ. Тус компани энэ хавар 130 га талбайд Судан, ногоон тэжээл тариалахаар төлөвлөн 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажиллан талбайгаа бэлтгэж байна. Мөн 500 га талбайд Эрдэнэ шиш тариалах аж. Өмнө нь Монгол улсын хаана ч ийм их хэмжээний талбайд Эрдэнэ шиш тариалж байгаагүй. Анхны масс тариалалтыг энд хийж байгаа нь эрдэнэ шишийг “Ховдын бренд” болгох нэг боломж нээгдэх нээ. Орон нутагтаа малын хүчит тэжээлийн ургамлаа тариалж тэжээлээ үйлдвэрлэдэг цаг ойртлоо гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар тус компанийн хаврын тариалалтын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах үеэрээ онцоллоо.



Тус компани энэ жил 9 цэгт худаг гаргахаар төлөвлөжээ. Мөн цагт 85тн ус зарцуулж 100 га талбайг услах хүчин чадал бүхий услалтын зургаан системийг угсарч байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ