SECIM төслийн хүрээнд байгуулсан "Сүү, цагаан идээ борлуулах цэг" үр дүнтэй ажиллаж байна



Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын дарга Д. Энхболд болон хэлтэс агентлагийн  удирдлагуудтай уулзан өнгөрсөн хугацаанд Ховд аймагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар санал солилцов.



Европын Холбоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих” төслийг 2016-2021 онд хэрэгжүүлсэн. Мах, сүү, ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой энэ төсөл орон нутгийн малчид, иргэдэд үр өгөөжөө өгч байна.


Аймгийн удирдлагуудтай уулзахдаа цаашид хамтран ажиллах ямар боломж байгаа талаар ярилцав. Улмаар Ховд аймагт хэрэгжиж байгаа "ШИНЭ ХОВД" хөгжлийн төслүүдийг танилцуулж, Ховд Агро парк төслийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.



ВИДЕО:

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ