“Амьд ногоон хаалга биднийг угтана” уриан дор Ховд аймгийн төврүү орох замын 2 талд 10000 мод тарьж, Олон ястны угтах хаалгатай болох санаачлагыг Дэлхийн байгаль хамгаалах сан, “Түмэн модот хаалга” ТББ-аас хэрэгжүүлж байгаа. Үүнд Ховд аймагт аж төрдөг 13 үндэстэн угсаатан бүр өөрсдийн нэрэмжит ногоон төгөл байгуулах учиртай. Мөн энэ санаачилгыг дэмжиж хувь хүмүүс, аж ахуйн нэгж албан байгууллагууд ч гэсэн нэрэмжит төглөө байгаалууд явж байгаа жишиг олон бий. Үүний нэг нь хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан
"108 мод бүхий ногоон төгөл" байгуулах буянтай сайхан санаачилга юм.
Аймгийн ИТХ-ын ажлын алба, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд нэг модыг 3 жилийн хугацаанд арчилж, ургуулах зардлын мөнгийг "Түмэн модот хаалга ТББ"-ын төлөөллүүдэд энэ үеэр гардууллаа.
Аймгийнхаа угтах хаалгыг мод тарьж амьд ногоон хаалгатай болгое гэсэн зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах санд гэрээгээр ажилладаг 10 жолооч “10 мянган мод-Олон ястны угтах хаалга” хэмээх санаачлагыг анх өрнүүлсэн байдаг.
2017 онд анхны суулгацаа тарьж байсан бол 5 жилийн хугацаанд 7 км газарт тор татаж, 4 төрлийн 8200 орчим мод тарьсны 90 гаруй хувь нь ургасан байна. Модыг арчлах хамгаалах тал дээр байгаль орчны салбар байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран ажилладаг ба усалгааны асуудлаа дуслын усны системээр шийджээ. Ингэхдээ 7 хоногт хоёр удаагийн усалгаа хийх замаар модоо арчилж, ургуулж байгаа нь үр дүнгээ өгч байгааг хэлж байна.
Энэ хавар л гэхэд 580 м газарт зам дагуу 3 эгнээ улиас, хайлаас, голт бор гэсэн 3 төрлийн 1068 мод тарьжээ.
ВИДЕО: