Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Ховд аймаг 10 жилийн хугацаанд 20,0 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд мод тарих, арчилж ургуулахад онцгой анхаарсаар байна. Энэ хавар л гэхэд аймгийн хэмжээнд 500 мянга орчим мөчир үрслүүлж, 100 мянга гаруй 2-3 настай стандарт модыг тарьсан гэсэн урьдчилсан мэдээ байна. Сум бүр 1,5 га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөн мод тарьж зарим сум 10 000-20 000 ширхэг мөчир үрслүүлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд өрнөсөн мод тарих ажилд төр, хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцож Эко орчин бүрдүүлэхэд багагүй хувь нэмрээ орууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон л гэхэд хоёр төрлийн 500 ширхэг мод тарилаа. Мөн 30 000 гаруй мөчир үрслүүлжээ.ВИДЕО: Огноо: 5/16/2022 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 721 Мэдээ таалагдсан: