"Сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт"-д 17 сумын 350 орчим төлөөлөгчид хамрагджээ



Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 17 сумын ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх суурь сургалтыг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа.



Өнөөдөр /2022.05.13/ Жаргалант сум болон Дуут сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хамруулсан сургалтыг зохион байгуулснаар өндөрлөж  байна. Бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан уг сургалтад 17 сумын 350 орчим төлөөлөгчид хамрагджээ.

Сургалтаар:
-сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн хууль эрх зүйн орчин буюу Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай,
-төсөв санхүү, эдийн засаг, ёс зүй, байгаль хамгааллын мэдлэг, ажиллах арга барил, хандлагыг дээшлүүлж, иргэдээ төлөөлж ажиллах төлөөллийн үүргээ биелүүлэх боломж, бололцоо зэрэг сэдвийн хүрээнд талаар онолын мэдлэг өгч, харилцан санал солилцсон байна. 



Ковид цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан Төлөөлөгчдийн сургалтыг өмнө нь цахим хэлбэрээр зохион байгуулж байсан бол энэ удаад танхимаар бүсчилсэн байдлаар зохион байгуулснаараа онцлогтой юм. 

ВИДЕО: /Б.САНДАГСҮРЭН АЙМГИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА/








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ