Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан
“ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн иргэд эх орны өнцөг булан бүрд мод тарих буянтай ажлыг өрнүүлж байна. Үндэсний бүтээн байгуулагч Нью прогресс групп 10,0 сая мод тарихаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд Ховд аймагт 2,5 км газар 5000 гаруй суулгац тарьж, 100 000 ширхэг мөчир үрслүүлсэн байна.
Мод тарих, мөчир үрслүүлэх үеэр 50 хүнийг түр ажлын байраар хангажээ. Тарьсан модоо арчилж ургуулах, хамгаалах нь хамгийн чухал. Тиймээс 10-15 хүнийг байнгын ажлын байраар хангаж ажиллана.
Ховд аймаг уулархаг болон говь, тал хээр хосолсон нутаг дэвсгэртэй. Өөрөөр хэлбэл навчит болон бут, сөөг модыг тарьвал ургах, амьдрах чадвар сайтай байдаг байна. Тиймээс Ховд аймгийн иргэд орон нутгийнхаа хөрсөнд тохирсон улиас, бургасыг түлхүү тариалдаг. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 10-аад нэр төрлийн 45000 орчим мод тарьсны 60 орчим хувь нь бут, сөөг болон навчит мод байна. Үүний 80 орчим хувь нь ургасан гэсэн судалгаа бий.
ВИДЕО: