Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт ажлын айлчлал хийлээ.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын дарга Д. Энхболд болон хэлтэс агентлагийн удирдлагуудтай уулзан өнгөрсөн хугацаанд Ховд аймагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Аймгийн удирдлагуудын зүгээс Ховд аймагт хэрэгжиж байгаа ШИНЭ ХОВД хөгжлийн төслүүдийг танилцуулж, Ховд Агро парк төслийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.