Ховд аймгийн хэмжээнд мал төллөлт 80 гаруй хувьтай байна

нохой болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Аймгийн 17 сумын хөдөө аж ахуйн 91 багт 8600 гаруй малчин өрхийн 3.5 сая толгой мал хаваржиж байна гэсэн статистик мэдээ бий.  Үүнээс энэ хавар 1.5 сая эх мал төллөхөөс одоогийн байдлаар нийт малын 80 гаруй хувь нь төллөжээ.
Өөрөөр хэлбэл, 1.2 сая төл буюу 468,4 мянган хурга, 656,5 мянган ишиг, 3.2 мянган ботго, 6.7 мянган унага, 23.3 мянган тугал хүлээн аваад байна. Нийт гарсан төлийн 98.4 хувь мэнд бойжиж байна.
Мал төллөлт хамгийн өндөр хувьтай явж байгаа сум нь Дарви сум бол Ховд суманд хамгийн бага буюу 65.4 хувьтай байна. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ