Хог хаягдлыг дахин боловсруулах бага оврын үйлдвэрлэлийн төсөл шалгаруулна



ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

ЗОРИЛГО: Ховд аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэн, аж ахуйн нэгжүүдийн боловсруулсан төслийг сонгон шалгаруулах. 
ТӨСЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ: Хог хаягдлыг дахин боловсруулах бага оврын үйлдвэрлэлийн төсөл. 
ТӨСӨЛ ИРҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА: 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 207 тоот.

ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДАЛАГА: 
-Төслийн товч агуулга.
-Иргэн, хуулийн этгээдийн нэр.
-Иргэн, хуулийн этгээдийн иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ. 
-Иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хаягийн тодорхойлолт ирүүлэх. 
-Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан.
-Нийгмийн даатгалд хамруулсан ажилтаны тоо, Нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өргүй байх. Холбогдох тодорхойлолт ирүүлэх. 
-Хугацаа хэтэрсэн чанаргүй зээлгүй байх. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл ирүүлэх. /Монгол банкнаас/
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өртэй эсэх тодорхойлолт
-Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх ба хугацаа хэтэрсэн өргүй байх. 
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр зээлийн эргэн төлөлт хийх боломжтой бөгөөд нэгж бүтээгдэхүүний үнэ болон тоо ширхэгийг нийлүүлэх хуваарийн хамт ирүүлэх. 
-Тоног төхөөрөмжийн жагсаалт, зураг
-Үйл ажиллагаа явуулж буй хаяг, төсөл хэрэгжих байршил
-Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, үүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээ 30 хувиас доошгүй байх. 
-Үйлдвэрлэл, үйлчилгээний нэр төрөл, зураг
-Жилийн эргэлт, борлуулалт, экспортод эзлэх хувь
-Одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаархи мэдээлэл

Үйлдвэрлэл үйлчилгээний талаархи мэдээлэлд:
-Үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн ажиллагаа
-Материалын чанарын үзүүлэлт
-Түүхий эдийн нөөц
-Үйлдвэрлэлийн хүчин чадал

Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын талаархи мэдээлэлд:
-Удирдлагын бүтэц орон тоо
-Ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар
-Шинээр бий болгох ажлын байрны тоо

Зах зээлийн судалгаа:
-Зах зээлийн төлөв байдал /SWOT шинжилгээ/
-Хэрэглэгчийн тодорхойлолт

Эдийн засгийн тооцооны талаархи мэдээлэлд:
-Үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний нийт орлого
-Борлуулалтын орлогын тооцоо
-Үйлдвэрлэлийн зардлын тооцоо
-Төлөвлөж байгаа борлуулалтын төлөвлөгөө
-Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үр ашгийн тооцоо
-Төслийн өгөөж өртгийн тооцоо
-Төслийн эрсдлийн удирдлагын тооцоо, даатгалд хамрагдах тооцоо
-Байгаль орчинд ээлтэй болон хор хөнөөлгүй, үйлдвэрэлэл явуулах тооцоо
ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН БАРЬЦАА: Зээлийн 70-аас доошгүй хувьд үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих ба үлдсэн хувьд нь хөдлөх хөрөнгө барьцаалах ба барьцаа хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг ирүүлэх. 

ХОЛБОО БАРИХ УТАС: 99081389



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ