"Алдар"-ын бүрэлдэхүүн Ховд аймагт ажиллав

May be an image of 1 person and text

Батлан хамгаалах яамнаас 2025 оныг "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан. 

Энэ зорилтын хүрээнд "Алдар" спорт хорооны дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хурандаа Г.Өсөхбаяраар ахлуулсан "Алдар"-ын бүрэлдэхүүн өнөөдөр /2025.04.22/  Ховд аймагт ажиллалаа.

May be an image of 2 people and text that says

"Алдар"
-ын бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний анги, салбарын алба хаагчдад сургалт зохион байгуулав. 

Үүнээс гадна аймгийн ХДТ-т Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан “Цэрэг-эх оронч үзэл хүмүүжил”-ийг сурталчиллаа.

May be an image of 1 person and text

Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх “Шигшээ баг”-ийн тамирчид, спортын салбарынхантай уулзаж “Спортын өдөрлөг” Сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгуулав.

May be an image of ‎11 people, people playing basketball and ‎text that says

Энэ үеэр Шигшээ багийн тамирчид өөрсдийн хичээллэж буй төрлөөр амжилт гаргасан аварга, арслан, алдартнуудтай уулзан санал солилцож дурсгалын зураг татууллаа. 

Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулснаар:

-Хүүхэд, залуус “Цэрэг эх оронч үзэл, хүмүүжил"-тэй болох,
-Тамирчид амжилтаа ахиулах, 
-Бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй болох, 
-Сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэх зэрэг тамирчин хүнд байх тэсвэр хатуужил, даван туулах саад бэрхшээлийн талаар бага ч болов ойлголттой болсон гэж зохион байгуулагчид дүгнэж байна.

May be an image of crowd

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ