“Seven melodies of music” төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төвөөс санаачлан аймгийн ИТХ-ын даргын ивээл дор Баруун бүсийн
“Авьяаслаг хөгжимчин-3” улсын уралдааныг Ховд аймагт зохион байгууллаа.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг Дэлхийн сонгодог хаан хөгжим төгөлдөр хуураар дамжуулан тэдний дотоод мэдрэмжийг хөгжүүлж, хүнлэг энэрэнгүй иргэнийг төлөвшүүлэх, дэлхийн аялгууг эгшиглүүлсэн хөгжимлөг иргэнийг бий болгох зорилготой уг уралдаанд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн 70 гаруй өсвөрийн төгөлдөр хуурчид 4 насны ангилалд оролцож, авьяас билгээрээ өрсөлдөв.
Уралдааны насны ангилал тус бүрт эхний 3 байрыг шалгарууллаа. Шагналт байранд шалгарсан өсвөрийн төгөлдөр хуурчид ирэх 05-р сарын 28,29-нд Улаанбаатар хотод болох Улсын уралдаанд аймаг орон нутагаа төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм. Өсвөрийн төгөлдөр хуурчдын Улсын уралдаанд жил бүр 30-40 хүүхэд баруун бүсээ төлөөлөн оролцож байгаагаас гадна олон улсын онлайн фестиваль, наадамд оролцож дээгүүр байруудад шалгарч байгаа нь энэхүү тэмцээний үр дүн гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн уралдаанд оролцох багш сурагчдын идэвх оролцоо нэмэгдсэн төдийгүй өмнө жилүүдтэй харьцуулахад тэдний тоглох техник, ур чадвар сайжирсныг онцоллоо.
ВИДЕО: