Дарви сумын малчин Х.Энхманлай " АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" боллоо

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Ховд аймгийн 8000 гаруй малчин өрхөөс 77 малчин Бар жилийн сар шинийн босгон дээр мал маллах арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” өрхөөр шалгарсан. Тэдний нэг нь Дарви сумын Булаг багийн малчин Халтарын Энх-манлайн гэр бүл. Х.Энх-манлай аав ээжээсээ зургуулаа. Тэдний гурав нь малчин болж малч удмыг үргэлжлүүлж явна. Тэр дундаа аав ээжийнхээ нутаг ус буурь бууцыг сахин басхүү хөдөлмөрөө үнэлүүлэн амжилтад хүрч яваа Х.Энх-манлай 36 настайдаа “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” болж байна. 

4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Тэрбээр 2010 онд Ө.Чанцалдуламтай гэр бүл болж өрх тусгаарлажээ. Энх-манлай 12 настайдаа ээжийгээ, 19 настайдаа аавыгаа алдан хагацал гуниг, амьдралын хатуу бэрхийг туулсан ч гал голомт залгах хүүгийн хувьд хэдэн эгч, дүү нараа хүний дайтай айл болгосон хөдөлмөрч залуус гэдгийг нутгийн ахан дүүс нь бахдан ярьж байлаа.   

6 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Х.Энх-манлай 1996 оноос хойш мал маллаж таван төрөл дээр нь өсгөн үржүүлсээр өдгөө 1200 гаруй толгойд хүргэжээ. Малч ухаан, хөдөлмөр зүтгэлээрээ нутгийн залууст үлгэрлэж яваа залуу малчид гэдгийг орон нутгийн удирдлагууд онцолж байв. 
“Аймгийн аварга малчин” гэсэн эрхэм хүндтэй цолонд хүрч буй энэ гэр бүлд баяр хүргэхээр хуран цугласан ах дүү, авга нагац, нутгийн зон олон нь амжилтаа ахиулж Улсын цолонд хүрэхийн ерөөлийн өргөж амжилт хүслээ.

ВИДЕО:




7 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

5 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

8 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ