Дарви сумын тариалан эрхлэгч Б.Алтанжаргал 30 гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлж “Аймгийн аварга тариаланч” боллоо

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Хөдөө аж ахуйн салбарын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, га-аас авах ургацыг жил бүр нэмэгдүүлэн, экологийн цэвэр төмс, хүнсний ногоогоор аймаг, сум орон нутгийнхаа ард иргэдийн хэрэгцээг ханган ажиллаж байгаа амжилтыг нь үнэлж Дарви сумын Булган багийн тариаланч Б.Алтанжаргалыг "Аймгийн аварга тариаланч"-аар шалгарууллаа.

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Б.Алтанжаргал, С.Чимгээ нар 30 гаруй жил газар тариалангийн салбарт ажиллаж байгаа. Анх нэг га газарт тариалалт хийж, өрхийн хэрэгцээгээ хангаж байгаад 2003 онд "Их дугуй хоршоо" байгуулжээ. Тэр цагаас хойш 40 га-д хөх тариа, хадлан, тэжээлийн ургамал, овьёос, төмс, хүнсний ногоо, тарвас зэргийг тариалж, зах зээлд худалдан борлуулдаг байна.

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Б.Алтанжаргал "Жилдээ 40-45 тн ургац хураан авдаг гэнэ. Гэхдээ жил жилд авах ургацын хэмжээ харилцан адилгүй. Тухайн жилийн өнгө, хур борооны чийгшил бас дээрээс нь өөрийн ажил хөдөлмөрийн үр дүнгээс хамаарч, ургацаа авдаг" хэмээн ярилаа. Эднийх хаврын тариалалт, ургац хураалтын үеэр 5-10 хүнийг ажлын байраар хангадаг байна.Дарви сумын Булган багийн тариалан эрхлэгч Б.Алтанжаргал 2021 онд  "Аймгийн аварга тариаланч" болсон есөн тариаланчийн нэг. 

ВИДЕО:



4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ