Дарви сумын Дэлгэр багийн малчин Б.Жамбалдорж “Аймгийн аварга малчин” боллоо


2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Дарви сумын Дэлгэр багийн нутаг “Зэгстэй” гэх газар хаваржиж байгаа малчин Б.Жамбалдоржийн гэр бүл эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, 2021 оны амжилт ололт, хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлэн “Аймгийн аварга малчин" цол хүртлээ. 

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Б.Жамбалдорж нь удам дамжсан малчин. Бага наснаасаа эхлэн аав ээжийгээ даган мал маллаж, малч ухаанд суралцсан байна. 

5 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Б.Жамбалдорж, П.Янжмаа нар 2000 онд  гэр бүл болохдоо 100-аад толгой малтай байсан бол хамтын хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд өдгөө таван төрөл дээр 1200 гаруй толгой малтай болсон байна. Энэ хавар 500 гаруй төл авч мал сүргээ өсгөжээ.

5 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Тэрбээр бэлчээрийн даацад тохирсон малтай байхыг илүү чухалчилдаг. Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд жилдээ 300-400 малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлд борлуулдаг гэнэ. Мөн малынхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс баруун Алтайн ашиг шим өндөртэй хуц, ухнаар сүргийн бүтцээ сайжруулж байна. 
Сүүлийн 4-5 жил туслах малчин авч малжуулж өөрийн мал маллах арга туршлагаасаа хуваалцаж явна гэж ярилаа.

ВИДЕО:



6 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

12 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ