"ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГУУДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗАМААР ЭКОСИСТЕМИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ НЬ" /SPACES/ төсөл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой хөгжлийг хангах суурь нөхцөлийг сайжруулах үндсэн зорилготой.
SPACES төслийн хүрээнд Ховд аймагт "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" сургалтыг 2021 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
БОАЖЯ-ны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв болон Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа, хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтад Ховд аймгийн байгаль орчны чиглэлийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчид, байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч, тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид гээд 60-аад хүн оролцож байна.
Сургалтаар мэргэжлийн байгууллагын төрийн албан хаагчид болон бусад оролцогч талуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлж дараагийн сургалтын сэдвийг тодорхойлон зөвлөмж боловсруулах юм.